1.1. Нөхцөлийн зорилго
Энэхүү Нөхцөл нь www.negneg.mn вебсайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнийг худалдах, захиалга авах, хүргэх, төлбөр төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Хувилбар 2.0.0 · 2026-06-15
Энэхүү Үйлчилгээний Нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь "Negneg" цахим худалдааны платформ (цаашид "Платформ" буюу "Худалдагч" гэх)-оор дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авч буй хэрэглэгч (цаашид "Хэрэглэгч" буюу "Худалдан авагч" гэх) хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна. Платформд нэвтэрч, бүртгэл үүсгэх эсхүл худалдан авалт хийснээр Хэрэглэгч энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Энэхүү Нөхцөл нь www.negneg.mn вебсайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнийг худалдах, захиалга авах, хүргэх, төлбөр төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн (18 насанд хүрсэн) этгээд байна. Насанд хүрээгүй хэрэглэгч нь хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эхийн зөвшөөрөл, хяналтын дор худалдан авалт хийх боломжтой.
Хэрэглэгч Платформд бүртгүүлэхдээ өөрийн цахим шуудан, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Хувийн мэдээллийн нууцлал болон нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
Хэрэглэгч энэхүү Нөхцөлийг зөрчсөн, Платформын системийг зүй бусаар ашигласан, эсхүл хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд Худалдагч нь Хэрэглэгчийн бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцлах буюу түр түдгэлзүүлэх эрхтэй.
Платформ дээрх бараа бүтээгдэхүүний үнэ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу жилийн орлого 50 саяаас дээш бол нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг бүтээгдэхүүндээ эцсийн байдлаар нэмэх ёстой. Бид хуулийн дагуу НӨАТ -ыг таны захиалга дээр нэмсэн байх боломжтой. Үнэд хүргэлтийн төлбөр ороогүй болно.
Худалдагч нь барааны үлдэгдлийн мэдээллийг тогтмол шинэчлэх боловч байнгын борлуулалтын улмаас Хэрэглэгчийн сонгосон бараа нь захиалга хийгдэх явцад дуусах магадлалтайг анхаарна уу. Энэ тохиолдолд Платформ захиалгыг цуцалж, Хэрэглэгчийн төлбөрийг буцаах эсвэл Хэрэглэгчтэй зөвлөлдөн захиалга өөрчлөгдөх боломжтой.
Хэрэглэгч захиалга үүсгэснээс хойш 24 цагийн дотор холбогдох зааврын дагуу төлбөрийг 100 хувь бүрэн төлснөөр захиалга баталгаажна. Заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд захиалга системээс автоматаар цуцлагдана.
Хүргэлт нь Хэрэглэгчийн захиалга баталгаажсан өдрөөс эхлэн тооцогдох бөгөөд нийт хүргэлтийн хугацаа нь ажлын 5-аас 14 хоног (хамгийн багадаа ажлын 5 хоног, дээд тал нь ажлын 14 хоног) байна. Хүргэлтийн хугацаанд бямба, ням гараг болон бүх нийтийн баярын өдрүүд хамаарахгүй.
Худалдагч барааг Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгчид (шууданд) хүлээлгэн өгч болох бөгөөд бараа задрах, гэмтэх, алдагдах болон хүргэлт саатах эрсдэл Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч рүү шилжинэ. Давагдашгүй хүчин зүйл (зам хаагдах, зуд, цаг агаарын хүнд нөхцөл, тээврийн саатал зэрэг)-ийн улмаас хүргэлт саатсан тохиолдолд Платформ болон Хүргэгч хариуцлага хүлээхгүй.
Платфороор хийгдсэн бүх борлуулалт нь эцсийнх бөгөөд Хэрэглэгч төлбөр төлж, захиалга баталгаажсанаас хойш ямар ч тохиолдолд барааг буцаах, солих, эсхүл мөнгөн буцаан олголт авах эрхгүй.
Хэрэглэгч өөрийн бодол өөрчлөгдсөн, барааны хэмжээ, загвар, өнгийг буруу сонгосон, эсхүл барааны хүргэлт ажлын 14 хоногийн дотор хийгдсэн боловч хүлээлтэд хүрээгүй гэсэн шалтгаанаар барааг буцаах буюу төлбөрөө нэхэмжлэх эрхгүй.
Зөвхөн дараах тохиолдолд Хэрэглэгч барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор Платформтой холбогдон нотлох баримт (зураг, видео)-ын хамт гомдол гаргах эрхтэй : Хүргэгдсэн бараа нь Хэрэглэгчийн захиалсан барааны кодоос өөр байх (алдаатай хүргэлт); Бараа нь үйлдвэрийн ноцтой гэмтэлтэй бөгөөд ашиглах боломжгүй нь баталгаажсан тохиолдолд. Хэрэв гомдол үндэслэлтэй нь тогтоогдвол Худалдагч тухайн барааг ижил төрлийн гэмтэлгүй бараагаар сольж өгөх эсхүл тэнцэх үнийн дүн бүхий дэлгүүрийн кредит (store credit) олгох бөгөөд бэлэн мөнгөөр буцаан олголт хийхгүй.
Платформ дээрх бүх контент, лого, брэнд нэр, дизайн, зураг, код болон технологийн шийдэл нь Худалдагчийн өмч бөгөөд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. Тэдгээрийг зөвшөөрөлгүй хуулах, хуваалцах, арилжааны зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
Хэрэглэгч Платформыг ашиглахдаа бусдыг гүтгэх, доромжлох, системийн хэвийн ажиллагааг алдагдуулахад чиглэсэн програм хангамж ашиглах зэрэг зүй бус үйлдлүүдийг хийхийг хориглоно.
Худалдагч нь Платформын алдаагүй, тасралтгүй ажиллагаанд баталгаа гаргахгүй бөгөөд системд гарсан техникийн түр саатал, эсхүл бусад гадны нөлөөллөөс үүдэж Хэрэглэгчид учирсан шууд бус хохирлыг Худалдагч хариуцахгүй.
Энэхүү Нөхцөлтэй холбоотой үүссэн бүх харилцааг Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
Хэрэглэгч болон Худалдагчийн хооронд үүссэн аливаа маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын харьяаллын шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ.